Эр бэлэг эрхтний хөвч таслах, эмчилгээ
Эр бэлэг эрхтний хөвч таслах гэдэг нь бэлэг эрхтний шээсний сүвийн доод хэсэгт байх арьс салстын холбоосыг мэс заслын аргаар авч хаяхыг хэлнэ. бэлэг эрхтэнд цус дүүрэн хатуурч босох үед энэ холбоос толгойн хэсгийг татаж урагш бөхийлгөн, гүйцэд босох явцыг хязгаарладаг. Ийм үед хөвчийг авах шаардлагатай байдаг. Зарим эрчүүдэд хөвчний холбоос татагдсанаас болж, бэлэг эрхтэн босоход шархалх цус гарах, цаашид эдгэрэхгүй бэлгийн ажил хийх үед дахин дахин урагдаж шархалдаг. Үүнээс болж их зовиуртай байдаг. Энэ үед заавал хөвчийг авах шаардлагатай. Татагдсан хөвчийг авахад бэлэг эрхтэн урагш сунаж уртсах тохиолдол байдаг.
Бэлэг эрхтний шамарга буюу циркунзицийн хагалгаа, эмчилгээ
Энэ мэс ажилбар нь бэлэг эрхтний толгойн хэсгийг бүрхэж буй илүүдэл арьсыг авах мэс заслын аргачлал юм. Энэ ажилбарын давуу тал нь:
1. Эрүүл ахуйн талаас ач холбогдолтой.
2. Дур тавих, секс хийх явцыг удаашруулдаг.
3. Бэлэг эрхтний толгой болон арьс шархалдаг, үрэвсдэг хүмүүст хийдэг.
4. Бэлэг эрхтний арьс ерөөсөө төрөлхийн шамардаггүй(Фимоз) бол заавал хийх шаардлагатай.
5. Бэлгийн замын өвчин хүрэх магадлалаыг бууруулдаг.
6. Шашинтай холбоотойгоор хийгддэг.
"Увидасын үндэс" эмнэлэг
Утас: 95882560


Aan sain bnu bi ym asuuh geed minii beleg erehten eroosoo boschhooroo shamlah geheer ovdood bh ym eniig yaah vei bas boovoo saahaar hurdan taivaad bh ym ene yaah ym bol zovolgoo ogj bolhuu
ReplyDelete