Skip to main content

Posts

Эмэгтэйчүүдийн бэлгийн уруул засах эмчилгээ

Эмэгтэйчүүдийн бэлгийн уруул засах эмчилгээ Зарим эмэгтэйчүүдийн бэлгийн бага уруул төрөлхийн урт унжсан хэлбэртэй байдаг. Зарим хэсэг эмэгтэйчүүд хүүхэд насандаа бэлгийн бага уруулаа татаж сунгаж оролдсоноос болж сунасан, унжсан байдалтайгаар тогтсон байдаг. Үүнээс болж дотуур хувцсанд үрэгдэх. улайж зовиурлах шинжтэй болсон байдаг. Үүнээс гадна бэлгийн харьцааны үед саад болох, хавагнаж өвдөх, эвгүйцэх мэдрэмж үүсдэг. Гоо сайхны талаас ялангуяа хүүхэд төрүүлэх, эмэгтэйчүүдийн үзлэгийн үед өөрөө ичиж эвгүйцэх, санаа зовох байдалд орох тохиолдол бий. Үүнийг мэс ажилбарын тусламжтайгаар цэгцэлж янзалдаг.  "Увидасын үндэс" эмнэлэг Утас: 95882560
Recent posts

Эмэгтэйчүүдийн дур тавихгүй ханахгүй байх оношилгоо, эмчилгээ

Эмэгтэйчүүдийн дур тавихгүй ханахгүй байх  оношилгоо, эмчилгээ Онoшилгоонд: 1. Сэтгэл зүйн байдлыг тодорхойлох, сексийн хүсэл төрдөг эсэх, сексэээс айх стресс, депресс 2. Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд 3. Хорт зуршлууд, архи, тамхи, хар тамхи, эмийн зохисгүй хэрэглээ 4. Эмэгтэйчүүдийн өвчнүүд, үтрээ, умай, дайвар, өндгөвчний эмгэгүүд 5. Биеийн ерөнхий эмгэгүүд, сахарын өвчин, нуруу нугас, тархи толгой байнга өвдөх гэх мэт олон шалтгаануудаас болдог. 6. Сексийн таарамжгүй харьцаа, эрэгтэй нь түрүүлж дур тавих, сексийн хоорондын зохицол таарахгүй байх. Эмчилгээнд: Сэтгэл зүйн зөвлөгөө, эмгэг голомт хаана байгаагаас шалтгаалж эмчилгээний тактик олон янз байдаг. Эмийн эмчилгээ, лазер эмчилгээ, зүү төөнө, шарлага хавсарган хийгддэг.                 Жич: Дэлгэрэнгүйг эмэгтэйчүүдийн бэлгийн хөрөлт сэдвээс уншина уу. "Увидасын үндэс" эмнэлэг Утас: 95882560

Онгон хальс нөхөх эмчилгээ

Онгон хальс нөхөх эмчилгээ Охид бүсгүйчүүд онгон хальс нөхөх эмчилгээнд янз бүрийн шалтгаанаар ханддаг. Үүнд: 1. Шашин шүтлэгтэй холбоотой ёс уламжлалыг дагаж их хийгддэг. 2. Хүмүүжил боловсролтой холбоотой хийгддэг. 3. Хүсээгүй сексийн харьцааны дараа хийгдэх тохиолдол байдаг.  Онгон хальс нөхөх мэс засал нь 2 янзаар хийгддэг. 1. Байнгын хэвийн онгон хальстай байх зорилгоор 2. Түр зуурын хэд хоногийн хугацаатай хийгдэх Дэлгэрэнгүйг биеээрээ ирж тайлбарлуулж байж хийлгэж шаардлагатай байдаг. "Увидасын үндэс" эмнэлэг Утас: 95882560

Бэлэг эрхтэнд вазелин гель шахсаныг авах, мэс заслын эмчилгээ

Бэлэг эрхтэнд вазелин, гель шахсаныг авах  мэс заслын эмчилгээ Зарим эрчүүд бэлэг эрхтэндээ вазелин, гель, тос шахуулснаас болж бэлэг эрхтний арьс язарч шархлах, идээлэх цаашид шархалсан хэсэг нь эдгэрэхгүй хавагнаж шүүс гоожих үргэлжийн зовиуртай болсон байдаг. Заримдаа шахуулсан вазелин, тос нь бэлэг эрхтний босох үед арьс нь шамрахаа болих эсвэл бэлэг эрхтний толгойн ар хэсгээр тойруулж бариад өвдөлт өгөх, цусны судсыг боогдуулснаас хөхрөх харлах зэрэг  зовиуртай болсон байдаг. Шахуулсан вазелин нь хойшоо гүйснээс умдагны цаагуур болон төмсөгний хуйхнагт хүртэл орсон байдаг. Хэт их шахуулснаас секс хийхэд эмэгтэй үтрээд орж өгөхгүй болсон ч тохиолдол байдаг. Ийм үед мэс заслаар заавал авахуулах шаардлагатай. Авахуулахгүй тохиолдолд хэзээ ч эдгэрдэггүй. Мэс засал хийхэд шахсан бодисын их бага хэмжээ, хаана байрласан, шархалж идээлсэн зэргээс шалтгаалж янз бүрийн ажилбар хийгддэг. "Увьдасын үндэс" эмнэлэг Утас:95882560

Эр бэлэг эрхтний хөвч таслах, эмчилгээ

Эр бэлэг эрхтний хөвч таслах, эмчилгээ Эр бэлэг эрхтний хөвч таслах гэдэг нь бэлэг эрхтний шээсний сүвийн доод хэсэгт байх арьс салстын холбоосыг мэс заслын аргаар авч хаяхыг хэлнэ. бэлэг эрхтэнд цус дүүрэн хатуурч босох үед энэ холбоос толгойн хэсгийг татаж урагш бөхийлгөн, гүйцэд босох явцыг хязгаарладаг. Ийм үед хөвчийг авах шаардлагатай байдаг. Зарим эрчүүдэд хөвчний холбоос татагдсанаас болж, бэлэг эрхтэн босоход шархалх цус гарах, цаашид эдгэрэхгүй бэлгийн ажил хийх үед дахин дахин урагдаж шархалдаг. Үүнээс болж их зовиуртай байдаг. Энэ үед заавал хөвчийг авах шаардлагатай. Татагдсан хөвчийг авахад бэлэг эрхтэн урагш сунаж уртсах тохиолдол байдаг.  Бэлэг эрхтний шамарга буюу циркунзицийн хагалгаа, эмчилгээ Энэ мэс ажилбар нь бэлэг эрхтний толгойн хэсгийг бүрхэж буй илүүдэл арьсыг авах мэс заслын аргачлал юм. Энэ ажилбарын давуу тал нь: 1. Эрүүл ахуйн талаас ач холбогдолтой. 2. Дур тавих, секс хийх явцыг удаашруулдаг. 3. Бэлэг эрхтний толгой болон арьс ...

Эмэгтэйчүүдийн бэлгийн хөрөлт, эмчилгээ, оношилгоо

Эмэгтэйчүүдийн бэлгийн хөрөлт, эмчилгээ, оношилгоо Эмэгтэйчүүдийн бэлгийн хоёрдогч хөрөлт гэдэг нь хэвийн сексийн харилцаатай дур тавилт хэвийн явагдаж байснаа гэнэт алга болдог эмгэг юм.  Шалтгаан нь янз бүр байдаг:  Хайр сэтгэлийн хөрөлт, хүйтэн цэвдэг харилцаа, үргэлжийн хэрүүл, стресс, депресс зэргээс үүдэлтэй байж болно. Бие махбодын эмгэг өвчнүүдээс үүссэн байдаг. Үүнд: гипофиз,гипоталамус тархины хавдрууд, дарагдал, гэмтэл, уйланхай, бамбай булчирхайн эмгэгүүд, сахарный диабет, даралт ихсэх гэх мэт. Ерөнхийдөө гипоталамус-гипофиз-гонад-надпочечникийн системийн алдагдлаас болж үүсдэг. Эмэгтэйчүүдийн төрөлтийн хүндрэл, цус багадалт, умай дайврын мэс ажилбарууд, өндгөвч, умай дайврын үрэвсэлт өвчнүүд/ эндометрит, сальпингоофорит, киста гэх мэт/ Мэдрэлийн явах замын гэмтлүүд, өвчлөлүүд, нуруу нугас тархины гэмтлүүд, цус харвалт гэх мэт Энд мөн эндокриний систем, дотоод шүүрлийн булчирхайн гормоны өөрчлөлт алдагдал /ЛГ, ФСГ, ГТГ, АКТГ, Андрогений гормон/ зэ...

Эмэгтэйчүүдийн бэлгийн хөрөлт, эмчилгээ, оношилгоо

 Эмэгтэйчүүдийн бэлгийн хөрөлт, эмчилгээ, оношилгоо Эмэгтэйүүдийн бэлгийн анхдагч хөрөлт гэдэг нь бэлгийн харьцаанд орсноос хойш дур тавьж үзээгүй эмэгтэйчүүдийг хэлнэ./ первичный холодность/ фригидность/ Шалтгаан нь олон янз байдаг: Зан заншил хүмүүжил, шашин гэх мэт. Сексээс жигших айх гэх мэт Төрөлхийн бэлгийн хөгжлийн дутмаг, хромосомын өөрчлөлт, синдром Тернера Төрөлхийн гормоны өөрчлөлт ЛГ, ГТГ, ЛТГ, ФСГ, ТТГ, АКТГ, Андрогены гормон гэм мэт. Энэ нь дотоод шүүрлийн булчирхайны өөрчлөлт, шүүрлийн ялгарлын алдагдлаас болно.  Дээрхи гормонуудтай холбоотойгоор Трохантерийн индексийн үзүүлэлт доошилдог. Бэлгийн  хоёрдогч шинж тэмдэг хожуу илрэх /үсжилт, биений юм хожуу ирэх, хөх хожуу ургах гэх мэт/ Анхны бэлгийн харьцаа өөрт нь өвдөлт зовиур, тааламжгүй мэдрэмж төрүүлснээс сексээс жигших айх гэх мэт /боль дефлораций дественных плев/ Хосуудын бэлгийн харьцааны зохицол таарахгүй байх/ дисгармония/ эрэгтэй нь түрүүлж дур тавих /преждевременный эукуляция/ Хайр...